Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААРХИ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур: 2020 оны байдлаар агаарын дундаж температур 10 дугаар сард аймгийн дунджаар 0.5 градус дулаан, Зүүнбүрэн, Мандал, Бугант, Хушаат, Хүдэр сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1.4-1.7 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар дунджийн орчим, 11-дүгээр сард аймгийн дунджаар 7.7 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 2.8 градусаар дулаан байлаа. 12-дугаар сард агаарын дундаж температур 21.6 градус хүйтэн буюу дунджаас 1,8 градусаар хүйтэн, 12 дугаар сарын 11-ээс 15-ны өдөрүүдэд хамгийн их хүйтэн ажиглагдсан ба хамгийн хүйтэн нь Ерөө 34.4 градус, Түшиг суманд -34.2 градус хүрч, бусад сумдын нутгаар 28.0-32.7 градус хүрч хүйтэрсэн байна. 01-дүгээр сард аймгийн дунджаар -20.9 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 3.1 градусаар дулаан байлаа.1-р сарын 2,3,4, 28-ны өдөрүүдэд ихэнх сумдын нутгаар хамгийн их хүйтэн ажиглагдсан ба 28нд Ерөө суманд 40.2 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас 10 дугаар сард аймгийн дунджаар 9.0мм, 11 дүгээр сард 5.4мм буюу уур амьсгалын дунджийн орчим орж, хамгийн их хур тунадас Цагааннуур суманд 11.5 мм, Түшиг суманд 9.9мм, Хүдэр, Зүүнбүрэн сумдын нутгаар 7,0-8,0мм, бусад сумдын нутгаар 1,5-6,0мм орсон байна. 12 дугаар сард аймгийн дунджаар 1.7мм тунадас орсон бөгөөд дунджаас нийт сумдын нутгаар 0.4-5.2мм-ээр бага орсон. 01-дүгээр сард аймгийн дунджаар 3.1мм буюу уур амьсгалын дунджийн орчим орж, хамгийн их хур тунадас Түшиг суманд 9.5мм орсон байна.
Цасан бүрхүүл. 10-дугаар сард нутгийн 30 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, цасны дундаж зузаан 0-3см байлаа. 11-дүгээр сарын 30-ны байдлаар 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан Хүдэр, Бугант, Түшиг, Цагааннуур сумдын нутгаар 5-10см, цасны нягт 0.12-0.18г/см3 бусад сумдын нутгаар 0-4 см, 12-дугаар сарын 31-ны байдлаар Хүдэр, Бугант, Түшиг, Цагааннуур сумдын нутгаар 6-13см, цасны нягт 0.12-0.15г/см3, бусад сумдын нутгаар 1-4 см, 01-дүгээр сарын 31-ны байдлаар Хүдэр, Бугант, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумдын нутгаар 6-15см, цасны нягт 0.08-0.16г/см3 бусад сумдын нутгаар 4-5 см цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг нэгтгэн 2021 оны 01-дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн мэдээгээр нутгийн 67 хувьд бага эрсдэлтэй, 11 хувьд нь дунд зэрэг, 22 хувьд буюу Орхон, Сайхан, Баруунбүрэн, Баянгол сумдын нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Иймд дээрх сумдын нутгаар цас нэмж орох, хүйтний эрч чангарвал өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрэх төлөвтэй байна.